НӨАТ-ын II улирлын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 20-23-нд үргэлжилнэ

Энэ оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2026 оны долоодугаар сарын 20-23-нд ebarimt системээр хүлээн авна. 

Хэрэв та 

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
  • Малын тоо толгойн албан татвар
  • Авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх бол татварын нэхэмжлэл бүхий асуултад “Тийм” гэж хариулснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх юм.

Мөн энэ сард багтаж 2026 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.

зураг
 

More From Author

Сэлбэ дэд төвийн анхны 12 давхар барилгын үндсэн каркас, цутгалтын ажлыг гүйцэтгэж дуусжээ

GALAXY UNPACKED: Galaxy эвхэгддэг утасны шинэ эринийг эхлүүлнэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн