Сэлбэ дэд төвийн анхны 12 давхар барилгын үндсэн каркас, цутгалтын ажлыг гүйцэтгэж дуусжээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийт 113 блок бүхий орон сууцны барилга барихаар төлөвлөөд буй.

Үүнээс 20 блок барилга нь 12 давхар байх бөгөөд эдгээр 20 блокийн хамгийн анхны 12 давхар барилгын үндсэн каркасны болон төмөр бетон цутгалтын ажил бүрэн дуусаж, бүтээн байгуулалтын дараагийн үе шат болох өрлөг, инженерийн шугам сүлжээний угсралт, дотор заслын бэлтгэл ажлуудыг эхлүүлжээ. Тус 12 давхар барилгуудыг ирэх жилийн II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар төслийн талбайд 1,474 инженер, техникийн ажилтан, 60 орчим техниктэйгээр ажиллаж, суурийн болон төмөр бетон хийцийн угсралт, каркас босголт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа бол зарим блок барилгууд нь суурийн шатандаа хэрэгжиж байгаа бол хэд хэдэн барилгын давхрын хийцийн цутгалт, каркасын ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байгааг албаныхан мэдээллээ.

зураг
 
зураг
 
зураг
 

“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь зөвхөн орон сууцны хорооллоос гадна сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага, худалдаа үйлчилгээ, оффисын бүс, спорт, соёл, амралт, чөлөөт цагийн талбай, ногоон байгууламжийг цогцоор нь төлөвлөжээ.

More From Author

Өнөө шөнө Сүхбаатар аймагт, 21-ний өдөр Дорнод аймгийн нутгаар аадар бороо орно

НӨАТ-ын II улирлын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 20-23-нд үргэлжилнэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн