Завхан аймгийн баяр наадамд сумын заан Г.Түвшинтөр түрүүлж, аймгийн арслан боллоо

Завхан аймаг байгуулагдсаны 103 жилийн ойн бөхийн барилдаан өчигдөр тус аймгийн Алдархаан суманд боллоо.

Бусад аймгийн бөхчүүдэд хаалттай явагдсан наадамд нийт 128 бөх зодоглосноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Завхан даян дэвжээ, “Бүргэд Транс” компанийн бөх, сумын заан Ганбаярын Түвшинтөр долоо давж түрүүлсэн бол Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, “Тэргүүн Саруул Зам”, “Титан Товер Констракшн” компанийн бөх, аймгийн заан Болдын Адъяарагчаа үзүүрлэв.

Г.Түвшинбаяр аймгийн арслан цол хүртсэн бол хоёр жилийн өмнө аймгийнхаа наадамд үзүүрлэсэн Б.Адъяарагчаа цолоо баталлаа.

зураг
 

Их шөвөгт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн бөх, сумын заан Дондовын Нямдаваа, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Завхан дэвжээ, Алдар спорт хорооны тамирчин залуу бөх Лутаагийн Энхболд нар шалгарч, аймгийн начин цолтон болсон юм.

Энэ удаагийн наадамд аймгийн арслан 13, аймгийн заан долоо, аймгийн харцага тав, аймгийн начин 20 зодоглосон байна.

More From Author

Өмнөд Солонгосын шүүх SK группийн ерөнхийлөгчөөр салсан эхнэрт нь $644 саяын хөрөнгө шилжүүлгэх шийдвэр гаргалаа

Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн