Баруунаас чиглэлтэйгээр Улаанбаатар хотод 19:30 цагт түр зуурын аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иймд борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Нөөлөг салхи гэж юу вэ?
Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй. 40 м/с секундээс ч давсан тохиолдол бүртгэгдэж байжээ.
ЦУОШГ