ФОТО: КОП-17 бага хуралд ирэх гадаадын зочдод зориулж 80 хүний багтаамжтай хоёр ариун цэврийн байгууламж барьжээ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (КОП-17) 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Салбарын яамны тооцоолж буйгаар оргил үедээ тус бага хуралд 10 мянган хүн ирнэ. Өнөөдрийн байдлаар 4,700 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэхээр бүртгүүлсэн аж. Тиймээс гаднаас албан ёсны мандаттай хүрэлцэн ирэх зочдод зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төвийн шугамд холбогдсон хоёр ариун цэврийн байгууламж барьжээ. 

Тус ариун цэврийн байгууламжийг КОП-17 бага хурал дууссаны дараа иргэд ашиглах боломжтой. Мөн 29 метр болон 36 метрийн диаметртэй хоёр цомцог гэрийг барих ажил үргэлжилж байгаа бөгөөд нийслэлийн мэдэлд шилжүүлж цаашдаа олон нийтийн арга хэмжээнд ашиглах юм байна. Харин бусад нь түрээсийн түр байгууламж хураагдах аж.

КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын захирал Б.Баттулгын тайлбарлаж буйгаар Ариун цэврийн байгууламжийн фасад нь нарны эрчим хүчийг хураагуурт цуглуулаад доторх хэрэглээгээ шийддэг байдлаар хийсэн. Энэ нь бага хурлын үндсэн зорилготой нийцсэн. Нэг удаад нийт 80 хүн орох боломжтой хоёр ариун цэврийн байгууламж барьж, төвийн шугамд холбосон. 

КОП-17 бага хурал дууссаны дараа иргэд ирж үйлчлүүлэх учраас хүүхэд хуурайлах, гэр бүлийн, жирэмсэн эхчүүдийн хүүхдээ хөхүүлэх өрөөтэй. Исламын шашинтай иргэд ирвэл угаалга үйлдэх боломжтойгоор төлөвлөж өгсөн.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсэгт өмнө нь дандаа соруулдаг ариун цэврийн байгууламжууд байсан бол анх удаа төвийн шугамд холбогдож буй нь энэ юм. Бид ариун цэврийн байгууламжуудыг хангалттай төлөвлөсөн гэж харж байгаа” гэв.

Мөн есөн хүний багтаамжтай 20 ширхэг, хоёр хүний багтаамжтай 12 ширхэг зөөврийн ариун цэврийн байгууламжуудыг барилгын хойд талд байршуулжээ.

КОП-17 бага хурал “Цэнхэр бүс”, “Ногоон бүс” гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдаж зохион байгуулагдана. Бага хурлын хамгийн чухал хэсгүүд “Цэнхэр бүс”-д үргэлжилж, өдөрт дунджаар 2-3 мянган хүн цуглах юм. Наймдугаар сарын 23, 24-нд гол арга хэмжээнүүд болно. 

ФОТО:

More From Author

Жэт Олон Улсын сургуулийн төгсөгч бүр дунджаар гадаадын 3-4 их сургуульд тэнцэж элсэлтийн урилга авч байна

Улаанбаатар хотод 19:30 цагт түр зуурын аадар бороо орно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн