Засгийн газрыг огцруулах тухай нэр бүхий гишүүдийн саналыг өнгөрөгч Баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн. Гэвч ажлын цаг дууссан гэдэг үндэслэлээр хуралдааныг маргааш буюу ирэх Даваа гарагийн /2025.10.13/ 11:00 цаг хүртэл хойшлуул шийдвэрлэснээ тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир мэдэгдсэн.
Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулган хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэхийг эцэслэн шийднэ.
Гэвч байнгын хорооны хуралдааны дараа нэгдсэн чуулган үргэлжлүүлэн хуралдахгүй. Учир нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт парламентаар хэлэлцэх асуудлын дарааллыг товлохдоо Засгийн газрыг огцруулах тухай саналыг Пүрэв гарагт хэлэлцэхээр тогтжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах асуудлыг Даваа гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх бол үүнээс гурав хоногийн дараа буюу Пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэхээр болсон байна.