Кирсан Николаевич Илюмжинов Монголд шатрын сургууль байгуулах хүсэлтэйгээ илэрхийлэв

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч, Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ны ерөнхийлөгч асан Кирсан Николаевич Илюмжинов манай улсад айлчилж байна. 

Энэ үеэр түүнийг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучууд (ССАЖЗЯ)-ын сайд Ч.Ундрам хүлээн авч, оюун ухааны спортын талаар саналаа солилцсон юм.

Уулзалтын үеэр Кирсан Илюмжинов өөрийн нэрэмжит шатрын сургуулийг Монголд байгуулахаар ажиллаж буйгаа танилцуулж, цаашид салбарын яамтай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Швейцарт төвтэй FIDE 1924 онд байгуулагдсанаасаа хойш долоон ерөнхийлөгчийн нүүр үзсэн. К.Илюмжиновын хувьд шатрын холбооны долоо дахь ерөнхийлөгчөөр 1995 онд сонгогдоод 23 жил ажилласан түүхтэй юм. 

More From Author

У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна

“Хэрэгжүүлж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын төслөө хэзээ ашиглалтад орохыг нийслэлээс Боловсролын Яаманд тодорхой хэлдэг байх шаардлагатай”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн