1970 онд анх хүний папиллома вирус (ХПВ)-ийг нээн илрүүлснээс 20 жилийн дараа буюу 1990 онд Австралийн эрдэмтэд болох профессор Иан Фрезер болон Жиан Зу нар ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг бүтээжээ.
2007 оноос эхлэн улс орнууд ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг дархлаажуулалтын товлолд оруулж хэрэглэж эхэлсэн ба 2009 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас албан ёсны зөвшөөрөл авсан байна.
Харин Монгол Улсын тухайд анх 2012 онд анх энэхүү вакциныг хийж эхэлж, 2021 оноос сайн дурын дархлаажуулалтаар хийгдэж эхэлсэн ба 2023 онд дархлаажуулалтын үндэсний товлолд оруулжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 146 орон уг вакциныг хэрэглэж байна.