УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан “Улсын Их Хурлын асуулгын цаг”-аар үргэлжиллээ. Энэ цаг дээр сөрөг хүчний гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авдаг. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн нууцад авагдсан баримт бичгийн талаар тодруулав.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Оюутолгойтой холбоотой нууцад авсан баримт бичгийг олон нийтэд ил болгох уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Та яагаад дэд сайдаар ажиллаж байхдаа ил болгоогүй юм бэ? Яагаад тухайн үед ЗГХЭГ-аас үүрэг болгосон ажлыг хийгээгүй юм бэ?
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: О.Батнайрамдал гишүүнийг сайн таньдаг хүмүүс Оюутолгойн нууцын тамгатай асуудлын тоон дүнг Засгийн газрын түвшинд өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй байна. Гарын үсэг нь бий. Энэ асуудлыг тагнуулын байгууллагаар шалгуулж, нууцаас гаргуулахаар материалыг нь бэлдсэн.
ВИДЕО ҮЗЭХ: