Төмөр-Очирын Тулга Японы бөхтэй аваргын төлөө хүч үзнэ

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос зохион байгуулдаг бөхийн төрлүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Хорватын Загреб хотод өчигдөр эхэллээ.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг жингийн барилдаан болов. Манай улсаас эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 70 кг-ын жинд Т.Тулга, 86 кг-ын жинд Н.Батбилгүүн, 125 кг-ын жинд М.Лхагвасүрэн нар зодоглосон юм.

Тэднээс Т.Тулга шигшээд шалгарсан байна. Манай бөх эхний даваанд Молдавын Васил Диаконыг 2:0, Болгарын Гиоргев Ильевийг 7:1, шөвгийн наймд Гүржийн Акаки Кемертелзиг 11:0 буюу оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд Казахстаны Нуркажо Кайпоновыг 5:2-оор буулган авчээ.

Ингэснээр алтан медалийн төлөө Японы Йосиносүкэ Аоягитай тунаж үлдлээ.

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг, 79 кг, 92 кг жингийн барилдаан эхэлнэ. 

 

More From Author

Лондонд үндсэрхэг үзэлтнүүдийн зохион байгуулсан цагаачлалын эсрэг жагсаалд 110,000 гаруй хүн оролцжээ

ШҮҮХ: Энэ сарын 17-нд зарласан урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан нь хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэх болон ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэхгүй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн