Улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалт өнөөдөр 20:00 цагт дуусна

Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй. 

Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож байна.

Харин маргааш буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал:

  • 1, 6-аар төгссөн дугаартай машинууд Даваа гараг
  • 2, 7-оор төгссөн дугаартай бол Мягмар гараг
  • 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гараг
  • 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гараг
  • 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.

Бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

Дугаарын хязгаарын бүс:

  • 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар хүртэл,
  • Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто зам хамаарна.

Ташрамд, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн байдаг хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

зураг
 

More From Author

Авто зам дээр нэг тонн гаруй түлш асгарч, Нисэхийн уулзвараас Сонсголон хүртэлх замын хөдөлгөөнийг 22:00 цаг хүртэл хаажээ

Шэнь Миньжуань: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийг хугацаанд нь хэрэгжүүлнэ гэж найдаж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн