Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг “амилууллаа”

Замын-Үүд боомтод хувиараа зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэнд ногдуулсан татварын хувь хэмжээг бууруулсан аймгийн ИТХ-ын тогтоолыг өнөөдрийн дотор бүртгэж авахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамныханд үүрэг болголоо.

ИТХ-аас энэхүү шийдвэрийг гаргаад багагүй хугацаа өнгөрсөн ч бүртгэж авалгүй цаг алдсан байж. Цаашид чирэгдэл учруулахгүйгээр шуурхай ажиллахыг санууллаа.

Хилээр 3-10 удаа тээвэр хийвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30 хувь, 11-ээс дээш удаа гарвал 50 хувиар тооцож татвар авч байсныг Дорноговь аймгийн ИТХ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-нд өөрчилжээ. Ингэхдээ шатлалгүй болгож, хэдэн удаа хил нэвтрэхээс үл хамаарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувьтай тэнцэх хэмжээний татвар авна гэж заасан тогтоол баталж, ХЗДХЯ рүү өнгөрсөн сарын эхээр хүргүүлсэн юм байна.

Харин тогтоолыг бүртгэж авах үйл явц он дамжжээ. Тээвэрчдээс Ерөнхий сайдад гомдол мэдээлэл ирүүлсэн тул асуудлыг өнөөдөр яаралтай шийдэхийг яамныханд үүрэг болгосон нь энэ. Ингэснээр хувиараа зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэдийн татварын ачаалал 80,000-278,000 төгрөгөөр бууруулсан шийдвэр Ерөнхий сайдын өгсөн шуурхай үүргийн дагуу “амь орж” хэрэгжиж эхэллээ.

More From Author

Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай 2 тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ

Бенгалын галтай оргилуун дарсны бөглөө Швейцарын бааранд гарсан гал түймрийн шалтгаан болжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн