Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай 2 тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд өнөөдөр (2026.01.02)  ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай 2 тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг газар дээр нь шийдвэрлэлээ. 

Эд нийцлийн лаборатори нь  донор ба өвчтөний эдийн тохироо хоорондын нийцлийг шалгаж, үнэлэн, эрхтэн шилжүүлсний дараах хүндрэлийг урьдчилан тооцоолох, эмчилгээний үр дүнг үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. 

Тус лабораторид хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хавдрын оношилгоо, эмчилгээнд давхар ашиглах бөгөөд генийн түвшинд хавдрыг эрт илрүүлэхэд нэн тустай юм.

Улсын II төв эмнэлэг Эд нийцлийн лабораторитой болсноор элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны эд нийцлийг эмнэлэг дээрээ хийж, улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хүлээгдлийг бууруулах боломж бодитоор бүрдэж  байна. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад нийт 1094 өвчтөн байгаагаас бөөр солиулах 683, элэг солиулах 182 өвчтөн байна. 

Эд нийцлийн лабораторитой болсноор гадаад  руу зорьж эмчлүүлэх иргэдийн тоо буурч, цаг алдалгүй хагалгаа хийлгэх зэрэг олон эерэг талтай талаар эмч мэргэжилтнүүд ярьж байна. 

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

More From Author

Мөсний зузаан 2025 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна

Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг “амилууллаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн