М.Нямбаяр: Өвлийн цэцэрлэгт хүрээлэн жилд 180-240 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай байна

Улаанбаатар хот 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаад буй.

Энэ хүрээнд НЗДТГ-аас ажлын хэсэг гарч Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгчидтэй салбар хоорондын уулзалт зохион байгуулж, өнгөрсөн Баасан гарагт хоёр төсөлтэй танилцсан байна.

Тухайлбал иргэн М.Нямбаяр Улаанбаатар хотыг өвлийн цэцэрлэг хүрээлэнтэй болгох төслийг санаачилжээ.

Тэрбээр “Өвлийн цэцэрлэгт хүрээлэн нь хотын иргэдийн эрүүл мэнд, нийгмийн харилцааг дэмжих зорилготой жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах  амралт, соёл, спорт, үйлчилгээ хосолсон цогц байгууламж юм.

Орчин үеийн шилэн бүтэц, дулаан хадгалалттай жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байх 5-6 блок байгууламжийг байгуулахаар тооцоолж байна. Жилд 180-240 мянган иргэн хүлээн авах хүчин чадалтай байна” гэв.

зураг
 

Агаарын тээврийн шинэ дэд бүтцийн талаар “Онтайм авиэшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нурмаа “Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн томоохон төслүүд дээр нэмээд агаарын зорчих хөдөлгөөнийг дэмжих зайлшгүй шаардлага байна.

Улаанбаатар хотод агаарын дэд бүтцийг хөгжүүлж чадвал эрүүл мэнд, яаралтай тусламж, онцгой байдал, галын аюулын үед, цагдаа хууль сахиулах, аялал жуулчлал зэрэг олон салбарт ач холбогдолтой дэд бүтцийн систем” хэмээн танилцууллаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтэс

 

More From Author

Уганда улсыг 40 жил удирдсан ерөнхийлөгч дараалан найм дахь сонгуульдаа яллаа

Японы хотын захирагч ажилтнуудаа “хэнд ч хэрэггүй хог шаар” гэж доромжилсныхоо төлөө уучлал гуйв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн