ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна

БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна.

Энэ нь шинэ халдвар биш бөгөөд томуу төст, түгээмэл вирус. Халдварт өвчний аюулт бус ангилалд багтдаг. Ихэвчлэн нярай, архаг хууч өвчтэй, өндөр настай, дархлаа дарангуйлагдсан хүмүүс өртөж уушгины нарийн гуурснуудын үрэвсэл, хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна.

Дэлхий дахинд төдийгүй манай улсын хүн амын дунд жил бүр өвчлөл үүсгэдэг.

Риновирус болон бусад амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь амны хаалт зүүх, гараа савандаж угаах юм гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

More From Author

Ираны дээд удирдагч иргэдийн жагсаал тэмцлийн үеэр хэдэн мянган хүн амиа алдсаныг анх удаа хүлээн зөвшөөрөв

Уганда улсыг 40 жил удирдсан ерөнхийлөгч дараалан найм дахь сонгуульдаа яллаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн