Цагдаагийн байгууллагаас 2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 256 холбогдогчтой 307 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба гэмт хэргийн тоо 20.8 хувиар, яллагдагчийн тоо 15.8 хувиар тус тус өссөн талаар Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Ж.Төмөрбат мэдээллээ.
Нийслэлд 273, орон нутагт 34 гэмт хэрэг бүртгэгджээ. Мансуурсан гэх 394 холбогдогчтой 420 зөрчил бүртгэгдсэн нь зөрчил 23.1 хувиар, холбогдогч нь 26.7 хувиар өссөн үзүүлэлт аж.
Үүнээс 241-г баривчилж, 137-г торгож, 16-г сургалтад хамруулсан ба цагдаагийн байгууллагаас дараагийн зорилтод албадан эмчилгээнд хамруулах шүүхийн практик тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 16-64 насны 100,000 хүн ам тутмын 2,700 нь хэрэглэдэг гэх судалгаа гарсан байна. Харин Монгол Улсад дунджаар 30,000 орчим далд хэрэглэгч байх магадлалтай гэх судалгаа гарчээ.
Мөн Экстраполяцын судалгаагаар нэг хэрэглэгчийн цаана 4-6 хүн байна гэж үздэг байна.
Хар тэмцэхтэй тэмцэх газар нь алба болж өргөжсөн ба энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж.
Цаашид мансууруулах эм сэтгэцэд бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх ажлыг эрчимжүүлж, эмчилгээний эмийг зориулалтын бусаар хэрэглэж мансуурахыг таслан зогсоох, улсын хэмжээнд далд хэрэглэгчид, донтогчдын тоог тодорхойлох зэрэг олон төрлийн ажлыг зохион байгуулах юм байна.