Швейцарын Давос хотод үргэлжилж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн санаачилсан “Энх Тайвны Зөвлөл” олон улсын байгууллагыг дэлхийн 19 улстай хамтран үүсгэн байгуулж байгаагаа зарлалаа.
Эдгээр улсуудын дотор Монгол улс багтжээ.
Чуулганд оролцож буй Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар үүсгэн байгуулах бичиг баримтад гарын үсэг зурсан байна.
“Энх Тайвны Зөвлөл” нь дэлхийн өнцөг булан бүрд үүссэн зөрчил мөргөлдөөнийг хамтын хүчээр шийдвэрлэх зорилготой гэгдэж байгаа ба эхний ажил нь Газын зурвасын хямралд төвлөрөхийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдсэн юм.
Дональд Трамп үүнийг “хамгийн ач холбогдолтой” байгууллага болж магадгүй гээд НҮБ-тай хамтран ажиллахыг санал болгожээ.
АНУ-аас гадна үүсгэн байгуулагч болсон улсууд болон тэдгээрийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтнууд:
- Аргентин, ерөнхийлөгч Хавьер Милей
- Армени, ерөнхий сайд Николь Пашинян
- Азербайжан, ерөнхийлөгч Илхам Алиев
- Бахрейн, Шэйх Ис бин Салман Аль Халифа
- Болгар, ерөнхий сайд Росен Желязков
- Унгар, ерөнхий сайд Виктор Орбан
- Индонез, ерөнхийлөгч Прабово Субианто
- Йордан, шадар сайд Айман Сафади
- Казахстан, ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев
- Косово, ерөнхийлөгч Вёса Османи
- Монгол, ерөнхий сайд Гомбожавын Занданшатар
- Марокко, гадаад хэргийн сайд Нассер Бурита
- Пакистан, ерөнхий сайд Шехбаз Шариф
- Парагвай, ерөнхийлөгч Сантиаго Пена
- Катар, ерөнхий сайд Шэйх Мохаммед бин Абдул Рахман Аль Тани
- Саудын Араб, гадаад хэргийн сайд Файсал бин Фархан Аль-Сауд
- Турк, гадаад хэргийн сайд Хакан Фидан
- Арабын Нэгдсэн Эмират, гүйцэтгэх зөвлөлийн дарга Халдун Аль Мубарак
- Узбекистан, ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзёев
Эх сурвалж: BBC