16 настай охины амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг маргаашийн 08:30 цагт үргэлжлүүлэхээр боллоо

16 настай охины амийг хөнөөсөн хэргийн шүүх хуралд насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан оролцож байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

16 настай охины амийг хөнөөсөн ноцтой хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд эхэллээ.

Шүүх хуралд шүүгдэгч Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нараас гадна насанд хүрээгүй гэх шалтгаанаар урьдчилсан хэлэлцүүлэгт удаа дараа оролцоогүй шүүгдэгч Х.Энхсайхан оролцож байна.

Мөн шүүгдэгч Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй.

Хэргийн зүйлчлэл:

Эрүүгийн хуулийн тусгай анги

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

2.Хүнийг:

2.1.онц харгис хэрцгийгээр

2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

12.5 дугаар зүйл.Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох

1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах

2.2.хоёр, түүнээс олон хүнийг барьцаалж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.3 дугаар зүйл.Залилах

1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх

1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

26.1.Кибер орчинд хууль бусаар халдах

2.Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

More From Author

АНУ-ын ерөнхийлөгч Трампын санаачилсан “Энх Тайвны Зөвлөл”-ийн үүсгэн байгуулагч 19 улсын нэг Монгол боллоо

Б.Мэргэн: Э.Ган-Эрдэнэ хэрэгт холбоогүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаа учраас хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн