Б.Мэргэн: Э.Ган-Эрдэнэ хэрэгт холбоогүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаа учраас хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна

16 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг нийгмийг цочроосон. 

Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагийн үед эхэлж, 11 цаг орчмын хугацаанд үргэлжилж саяхан завсарлалаа. 

Завсарлагааны үеэр шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мэргэнээс сэтгүүлчид шүүх хурлын явц болон байр сууриа илэрхийлэхийг хүсэхэд “Э.Ган-Эрдэнэ нь шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустай оролцож байна. Миний хувьд Э.Ган-Эрдэнэ хэрэгт холбоогүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаа учраас хэрэгсэхгүй болгох байр суурьтай ажиллаж байгаа. Эрүүгийн хэрэг дээр өмгөөлж л байгаа бол заавал хэрэгсэхгүй болгоно гэсэн үг бас биш. Зарим тохиолдолд анхнаасаа гэм буруугаа зөвшөөрөөд хариуцлагаа арай хөнгөн авах үр дүндээ хүрвэл тухайн хэрэгт амжилттай ажилласанд тооцогддог.

Улайм цайм гэмт хэрэг үйлдсэн хүнийг би өмгөөлөхгүй, чадах хүн байвал ханд гэдэг байр суурьтай байдаг. Энэ удаад итгэл үнэмшил байгаа учраас хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. Маргааш өглөө 08:30 цагт шүүх хурал эхэлнэ. Маргаашдаа дуусаад шүүхээс албан ёсны мэдээлэл өгөх байх” гэв.

More From Author

16 настай охины амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг маргаашийн 08:30 цагт үргэлжлүүлэхээр боллоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн