Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн өндөрлөх дөхөж байна.
Өнөөдөр 12 дахь өдрийн барилдааны дараа украин озеки Аонишики 10 даваа, 2 унаагаар тэргүүлж байна. Тэмцээний дөрөв болон найм дахь өдөр Охо, Киришима нарт унасан Аонишики сүүлийн дөрвөн өдөр дараалан давжээ.
Тэрбээр өнөөдөр тэмцээнийг тэргүүлэгчдийн нэг Атамифүжиг давсан юм.
11 өдрийн байдлаар тэргүүлэгчдийн жагсаалтад бичигдэж байсан Аби озеки Котозакүрад ялагдсанаар жагсаалтын хоёрдугаарт бичигдэж эхэлсэн.
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдөр нутаг нэгт Киришима Б.Лхагвасүрэнтэй барилдаад ялагдав. С.Бямбасүрэн дөрөв дэхээ унаж буй бол Б.Лхагвасүрэн 9:3 амжилтаар түрүүлэх боломжоо хадгалж үлдлээ.
Тэднээс гадна Ошоүми, Асанояма, Украины өөр нэг бөх Шиши нар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Ёкозүна Оносато сүүлийн хоёр өдөр даваа авснаар качигоши буюу 50 хувийн амжилтаа үзүүлэв.