Өнөөдөр “One Championship” холбооны ээлжит тулаан болно.
“Friday Night 139” тулааны хүрээнд монгол тулаанч Б.Бат-Очир Австралийн зодоонч Аластайр Волдерстой тулалдах юм.
Б.Бат-Очирын хувьд энэ жил 24 настай, Тайландын “Teiwaz Striking” багийн гишүүн аж. Тэрбээр өмнө нь “One Championship” холбоонд хоёр тулаан хийж, бүгдэд нь өрсөлдөгчөө цагаасаа өмнө дуусгасан. Тодруулбал 2024 оны тавдугаар сард япон гаралтай бразил тулаанч Фабио Харадаг буулгаж авсан бол өнгөрсөн оны наймдугаар сард Бразилын Харлиссон Нунезийг ялж байв.
Австрали эрийн хувьд өнгөрсөн аравдугаар сард тус холбоонд анхны тулаанаа Узбекистаны Асадбек Эркиновын эсрэг хийж, хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ.
Тайландын Бангкок хотноо болох энэ тулааны эхний тоглолт Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхлэх юм.