“Хөвсгөл аймгийн нутагт алга болсон хоёр настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг иргэдээс төлбөртэй авна”

Хөвсгөл аймгийн нутагт алга болсон хүүхдийг олоогүй байгаа бөгөөд иргэдээс мэдээллийг төлбөртэй авна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс “Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр хоёр настай хүүхэд алга болсон гэх мэдээллийг 20:40 цагт цагдаагийн байгууллага хүлээн авч, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа болно.

Одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй, иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сураггүй алга болсон 2 настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс мэдээлэл төлбөртэй авна.

Мэдээллийг чанд хадгална. Мэдээлэл авах утас: 7038102″ хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байна.

зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ

More From Author

Маргааш Архангай, Булган, Хөвсгөл, Өвөрхангайн уулархаг нутгаар цас орж зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа

Өргөдлийн байнгын хороо ҮХХ борлуулахад төлдөг 2%-ийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн