Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлээд удаагүй байгаа.

Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн ойролцоо явган хүний гарцаар гарч явсан 10-15 насны хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд өртсөн 1,230 зам тээврийн осол бүртгэгдэж, 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

More From Author

Багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой ойлголтын зөрүү гарсан тул Боловсролын яам түгээмэл асуултуудад хариулт өглөө

“32,000 зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхөд суурилуулж байна” гэлээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн