Улаанбаатар хот, 2025 оны 9 дүгээр сарын 23 – Монгол Улсын Засгийн газар болон АНУ- ын Мянганы сорилтын корпорацын II Компакт гэрээний буюу Усны Компактын гурван гол төслийн нэг Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, өнөөдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар (УСУГ)-т албан ёсоор хүлээлгэн өглөө.
Ёслолын үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны 207 дугаар ухаалаг ус түгээх байрын гадна талбайд болж, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, УСУГ, Монголын Мянганы сорилтын сан, гүйцэтгэгч “Эйч Ти Эл” болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.
Гэр хорооллын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлж, УСУГ-ын үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилготойгоор 2023 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 61 хороонд байрлах 180 ус түгээх байрны цахилгаан, узель, тоног төхөөрөмж, өнгөлгөө засал, аюулгүй ажиллагааны системийг иж бүрнээр шинэчилж, ухаалаг төхөөрөмжөөр тоноглон автоматжууллаа. Мөн өмнө нь автоматжуулсан 151 ус түгээх байрыг нэгтгэн, нийт 331 ус түгээх байрны үйл ажиллагааг хянах нэгдсэн хяналт, удирдлагын системийг амжилттай нэвтрүүлсэн юм.
Төслийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын олон мянган иргэн ус түгээх байраар цагийн хязгаарлалтгүйгээр үйлчлүүлэх боломжтой болохын зэрэгцээ ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан усны картаар болон төлбөрийн олон төрлийн цахим хэрэгсэл ашиглан усаа авах, цаашлаад усны хэрэглээгээ хянах нөхцөл бүрдлээ. Шинэчлэгдсэн 180 ус түгээх байрны 21 ачилтын ус түгээх байр бөгөөд ачилтын ус түгээх байруудыг автоматжуулснаар УСУГ-ын зөөврийн 370 гаруй ус түгээх байрыг усаар хангадаг 60 орчим усны машин болон Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах, аврах ангийн машинууд усаа ямар ч цагт саадгүй авах боломжтой болсон нь чухал ач холбогдолтой юм.


АНУ-ын Элчин сайд Ричард Буанган ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:
“Ус бол бидний ирээдүй – Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй байдлын нэгэн баталгаа төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэгэн тулгуур хүч юм. Аюулгүй, найдвартай ундны усаар хангагдах нь өрх бүрийн өдөр тутмын амин чухал хэрэгцээ, хөрөнгө оруулалтыг ч хөтөлдөг хүчин зүйл. Улаанбаатарчуудыг цэвэр усаар тогтвортой хангах боломжтой болсноор хувийн хэвшил, бизнесүүд тэлэх, цаашлаад нийслэл хотын эдийн засаг урт хугацаанд өсөж хөгжих бат бөх суурийг тавьж байна” хэмээн онцоллоо.


УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг Америкийн ард түмний өгөөмөр дэмжлэг, төслийн багийнхан болон оролцогч талуудад талархал илэрхийлээд:
“АНУ, Монгол Улсын стратегийн хамтын ажиллагааны нэгэн тулгуур багана болсон Усны Компактын төсөл, хөтөлбөрүүд эхнээсээ бодит үр дүнгээ өгч, өнөөдөр бүрэн автоматжуулсан 180 ус түгээх байрыг УСУГ-т хүлээлгэн өгч байна. Ухаалаг худагтай болсноор иргэд хүссэн цагтаа усаа авах боломжтой болохын зэрэгцээ иргэдэд усны үйлчилгээг хүргэх УСУГ-ын үйл ажиллагааны зардлыг мөн хэмнэж байгаа нь Усны Компактын төсөл, хөтөлбөрүүд улаанбаатарчуудын өдөр тутмын амьдралд бодит үр өгөөжөө өгч эхэлсний нэгэн тод жишээ юм” хэмээн онцлов.


2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээнд Монголын талыг төлөөлөн анх гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ёслолын арга хэмжээнд хааж хэлсэн үгэндээ:
“Цаасан дээр үзэглэж байсан Компакт гэрээний төсөл, хөтөлбөрүүд хөрсөн дээр бууж, өнөөдөр эхнээс нь албан ёсоор хүлээлгэн өгч байгаад үнэхээр баяртай байна. Өнөөдрийн энэхүү ажил бол цаашид хүлээлгэн өгөх олон бүтээн байгуулалтын эхлэл бөгөөд ирээдүйд хамтын хүчээр Улаанбаатар хотын усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй байна” гэж тодотголоо.
Гэр хорооллын шугамд холбогдсон ус түгээх байрнуудыг бүрэн автоматжуулснаар иргэдэд усны үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохын зэрэгцээ УСУГ-ын үйл ажиллагааны зардлыг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжин, Улаанбаатар хотын ус хангамжийн найдвартай байдлыг баталгаажуулж байна.
Дашрамд дурдахад, 2025, 2026 онд Усны Компактын томоохон бүтээн байгуулалт болох Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн нээж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг хүлээлгэн өгөх бөгөөд Компактын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусган албан ёсоор хаах юм.
Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны Компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.
Монголын Мянганы сорилтын сангийн Олон нийттэй харилцах хэлтэс Вэб хаяг: communications@mca-mongolia.gov.mn
Утас: 77111710 (571, 572)
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж, МПМ Комплекс
Mongolia Water Compact: 180 Automated Water Kiosks Handed Over to the Ulaanbaatar Water Supply and Sewerage Authority
Ulaanbaatar, September 23, 2025 – Today, the United States’ and Mongolian governments officially handed over 180 fully automated water kiosks in Ulaanbaatar’s ger areas to the Ulaanbaatar Water Supply and Sewerage Authority (USUG). The kiosks are part of the $461.7 million Mongolia Water Compact’s Water Sector Sustainability Project.
The ceremony took place at Smart Water Kiosk No. 207 in Khoroo 2, Songinokhairkhan District, brought together the U.S. Ambassador to Mongolia H.E. Richard Buangan, the Member of State Great Khural of Mongolia, Chairman of the Standing Committee on the Budget, Chairman of the Mongolia-U.S. Parliamentary Caucus, Member of the State Great Hural (Parliament) of Mongolia, Chair of the Standing Committee on Budget Kh.Gankhuyag, the Member of State Great Khural of Mongolia, Chairman of the Standing Committee on Legal Affairs, D.Tsogtbaatar, as well as representatives of MCC, USUG and MCA-Mongolia, the contractor “HTL” LLC and other stakeholders.
Launched in January 2023, the Ger Area Smart Water Kiosk Upgrade Project modernized 180 kiosks across 61 khoroos in six districts. Each kiosk recieved upgrade to electrical systems, piping, painting, and sofware. As a result, 331 kiosks now operate with an intergrade digital system, greatly expanding reliable access to clean water.
With this upgrade, thousands of ger area residents can fetch water 24/7, pay digitally via card or mobile app, and track their usage. Importantly, 21 truck-refilling kiosks are now also automated, enabling fire and water delivery trucks to access water at any time — a critical improvement for emergency response and city services.
Speaking at the event, U.S. Ambassador Richard Buangan said:
“Water is our future—not only for the health of Ulaanbaatar’s residents, but also for the vitality of Mongolia’s economy. Access to safe, reliable water is essential for every family—and it also drives investment. By ensuring Ulaanbaatar residents can depend on clean water, we are strengthening the city’s foundation for private sector growth and long-term economic opportunity.”
Member of State Great Khural of Mongolia, Chairman of the Standing Committee on the Budget, Chairman of the Mongolia-U.S. Parliamentary Group, Kh.Gankhuyag also expressed gratitude to the American people for their generous support, as well as to the project team and stakeholders, noting:
“The Mongolia Water Compact—a pillar of the strategic partnership between the United States and Mongolia—is now delivering tangible results. Today, we are officially handing over 180 fully automated water kiosks to USUG. With the introduction of these smart kiosks, more residents can access water whenever they need it, while also helping reduce USUG’s operational costs and improve efficiency. This is a concrete example of the Water Compact’s projects making a real, positive impact on the everyday lives of people in Ulaanbaatar.”
Member of State Great Khural of Mongolia, Chairman of the Standing Committee on the Legal Affairs, D.Tsogtbaatar, the one who first signed the Mongolia Water Compact from Mongolian side, also expressed gratitude to the American people for their generous support, as well as to the project team and stakeholders, noting:
“I am truly delighted that the Compact agreements and programs, once only on paper, have now been brought to life on the ground, and that today we are officially handing over the very first of these achievements. This milestone marks the beginning of many future handovers, and I am confident that, through our joint efforts, it will lay a strong and lasting foundation for comprehensively addressing Ulaanbaatar’s water challenges in the years to come.”
By fully automating pipe-fed water kiosks, the project lowers USUG’s operating costs and strengthens the sustainability of Ulaanbaatar’s water system helps USUG reduce operational costs— ensuring reliable, 24/7 service for Ulaanbaatar’s growing population and strengthening the sustainability of the city’s water supply system.
Looking ahead, notable upcoming milestones include the inauguration of the Advanced Water Purification Plant, the handover of the Wastewater Recycling Plant, and the formal closure of the Compact, all anticipated in 2025 and 2026.