Метро төслийн бүтээн байгуулалтын он дамжин санхүүжих дүнг 25 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг дэмжив

НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг өнөөдөр 13:00 цагт товлосон ч 16:00 цагт эхэлж, нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

НИТХ дахь МАН-ын бүлгийн саналын талаар бүлгийн дарга, төлөөлөгч Д.Ихбаяр “Улаанбаатар хотын захирагчийн өргөн барьсан 2025 оны нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгахаар санал гаргаж байна.

Урсгал зардлын дээд хэмжээ 1.3 их наяд төгрөгийг 34.8 тэрбум төгрөгөөр, “НОСК” ХК-ийн дүрмийн сангийн 35 тэрбум төгрөгийг 35 тэрбумаар бууруулах, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын 12.4 тэрбум төгрөгийг 145 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, хөрөнгийн зардлын дээд хэмжээ 4.3 их наяд төгрөгийг 34.8 тэрбум төгрөгөөр, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний 1.7 их наяд төгрөгийг 9.8 тэрбум төгрөгөөр, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024-2025 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний 370.2 тэрбум төгрөгийг 25.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоолын хавсралтад дараах өөрчлөлтийг оруулах.

  • Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай 27 дугаар орон сууцны барилгыг буулган барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажлын үлдэгдэл санхүүжилт нэг тэрбум төгрөгийг нэмэгдүүлэх
  • Чингүнжавын гудамжны тохижилтын үлдэгдэл санхүүжилт болох 218.7 сая төгрөгийг нэмэгдүүлэх
  • Авто зам, замын байгууламжийн ажлын 8.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн онд санхүүжих дүнг дөрвөн тэрбум төгрөгөөр шинээр тусгах
  • Дата төвийн үндсэн болон цахилгааны тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 4.8 тэрбум төгрөгийг шинээр тусгах
  • Өмнөх жилүүдэд суурилуулсан 2,750 телекамерыг хэвийн ажиллагаанд оруулах, телекамерын хяналтын нэгдсэн төвтэй холбох ажилд 512 сая төгрөгийг шинээр тусгах
  • Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барих төслийн бүтээн байгуулалтын ажил төсөл арга хэмжээний 2024-2025 он дамжин санхүүжих дүнг 25.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх
  • Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны сургуулийн барилга 960 суудал гэснийг 720 суудал болгох, мөн Барилгын хөгжлийн төвийн 2025 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 1693, 2025 магадлалын дүгнэлтийг үндэслэж төсөвт өртгийг 18.4 тэрбум төгрөг гэж тусгах саналыг оруулж байна” гэж танилцуулав.

Эдгээр саналыг НЗДТГ хүлээж авч буйг илэрхийлсэн бол МАН-ын бүлгээс гаргасан дээрх саналыг хуралд ирсэн 34 төлөөлөгчийн дийлэнх нь дэмжсэн юм.

Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг дараах байдлаар баталлаа.

  • Нийслэлийн төсвийн нийт орлого 1.7 их наяд төгрөг
  • Төсвийн ерөнхийлөн захирагч түүний харьяа байгууллага, бусад байгууллагын нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого:
  • Нийслэлийн засаг дарга 1.8 их наяд төгрөг
  • Нийслэлийн харьяа газар, агентлагуудын төсөвт төвлөрүүлэх орлого 1.4 их наяд төгрөг
  • Харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлого 48.2 тэрбум төгрөг
  • Хүүгийн орлого 265.6 тэрбум төгрөг
  • Бусад орлого 23 тэрбум төгрөг.

Нийслэлийн 2025 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 5.6 их наяд төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч тэдгээрийн харьяа байгууллагад дор дурдсан төсвийг зарцуулахаар батлав.

  • НИТХ-ын дарга 65.3 тэрбум төгрөг
  • Нийслэлийн Засаг дарга 5.8 их наяд төгрөг.
  • Урсгал зардлын дээд хэмжээ 1.3 их наяд төгрөг.
  • Хөрөнгийн зардлын дээд хэмжээ 4.3 их наяд төгрөг
  • Дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 17.9 тэрбум төгрөг
  • Улсын төсөвт шилжүүлэх орлого 130.6 тэрбум төгрөг.
  • 2025 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын хэмжээ 1.7 их наяд төгрөг
  • Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний зардал 156.2 тэрбум төгрөг
  • Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардал 1.9 их наяд төгрөг
  • Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний зардал 29.4 тэрбум төгрөг
  • Он дамжин хэрэгжих төсөл арга хэмжээний зардал 410.9 тэрбум төгрөг.
  • Нийслэлийн төсвөөс дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 17.7 тэрбум төгрөг
  • Дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого 1.4 их наяд төгрөг.
  • Дамжуулан зээлийн эргэн төлөлтөд 54.3 тэрбум, хүүгийн төлбөрт 18.6 тэрбум нийт 72.9 тэрбум төгрөгийг төлнө.
  • Нийслэлийн татварын болон татварын бус орлого 1.7 их наяд төгрөг.
  • 2024-2025 он дамжин зарцуулагдаагүй 263.7 тэрбум төгрөгийг 2025 оны төсөвт шилжүүлж, зарцуулна.

Өмнөх хуралдаанд нийслэлийн 2025 оны төсөвт 14.4 тэрбум төгрөгийн тодотгол оруулахаар тогтоолын төслийг боловсруулж, урсгал зардлыг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бол хөрөнгө оруулалтын зардалд 13.4 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр тусгасан болохыг НЗД-ын орлогч танилцуулсан юм.

More From Author

ТАНИЛЦ: УИХ-ын гишүүдийн Ерөнхий сайдад тавьж буй асуултууд

Усны Компакт: Гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, Ус сувгийн удирдах газарт хүлээлгэн өглөө

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн