Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас цаг үеийн болон бусад асуудлаар асуулт асууж, хариулт авах тогтсон өдөр, цагтай болсон. Үүнийг УИХ-ын асуулгын цаг хэмээн нэрлэсэн бөгөөд анхных нь энэ долоо хоногийн Баасан гарагт /2025.9.26/ болно.
Хуулийн дагуу УИХ-ын асуулгын цагаар Ерөнхий сайдаас хариулт авах хүсэлтэй гишүүд долоо хоногийн өмнө асуултаа УИХ-ын даргад бичгээр хүргүүлэх ёстой. Энэ дагуу УИХ-ын гишүүдийн Ерөнхий сайдаас асуусан асуултыг parliament.mn сайтад нийтэлснээр хүргэж байна.
Ерөнхий сайдаас Ардчилсан Нам, ХҮН нам, Монгол Ардын Намын бүлгийн нийт 16 гишүүн цаг үеийн холбогдолтой асуулт асуужээ.
/Файлыг доош гүйлгэн гишүүдийн асуулттай танилцана уу/