ФОТО: “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэхэд болж байна

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ), НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO), Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөнүүд хамтран хэрэгжүүлж буй “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулав.

Энэ сарын 22-ноос 28-ныг дуустал үргэлжлэх үзэсгэлэнд 21 аймгийн 400 гаруй брэнд бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.

Өнөө жил манай улсын зарим нутгаар ган гачигтай байсан ч ХХААХҮЯ-аас Улаанбаатар хотын иргэдийн хүнс, ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын хүнс үйлдвэрлэгчид хангасан гэв.

ФОТО

More From Author

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулахыг байнгын хорооны гишүүд дэмжив

Ахмадын баярын хамгийн үнэ цэнтэй бэлэг – ҮЕ МӨЧНИЙ ШИНГЭН ДОКТОР

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн