

АНУ-ын 50 гаруй жилийн туршлагатай Nature’s way брэндийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох “Joint Movement Glucosamine – Үе мөчний шингэн доктор”-г тээвэрлэлтийн горимын дагуу, чанар, стандартыг ханган “МДН НЭЧР” эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн ханган нийлүүлэх байгууллага албан ёсны эрхтэйгээр АНУ дахь үйлдвэрээс шууд таны гарт хүргэж байна.


ҮНДСЭН ЦОГЦ 5 НАЙРЛАГА
1. Глюкозамин:
Глюкозамин сульфат нь аминосахар, бүх үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, үений үрэвсэл дарж, үений шингэн үүсэлтийг дэмжинэ. Энэ нь байгалиасаа хүний биед өөрөө үүсэж байдаг ч, нас ахих тусам ялгаралтын хэмжээ нь багасдаг. Үр дүнд нь үений өвдөлт нэмэгдэж, уян хатан байдал багасдаг учраас глюкозаминыг нэмэлтээр авах нь чухал ач холбогдолтой юм. Үйлчилгээ:
- Архаг үений үрэвслийн явцыг удаашруулах;
- Үе мөчний өвдөлтийг намдаах;
- Мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлэх;
- Шөрмөс татахаас сэргийлнэ.
2. Хондроитин:
Хондроитин нь өндөр молекулт полисахарид бөгөөд үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, ясанд кальци хуралдах нөхцөлийг бүрэлдүүлэх, үе мөчний өвдөлтийг намдаах үйлдэлтэй. Үйлчилгээ:
- Ясны эдийн гэмтлийг багасгах;
- Кальцын алдагдлыг бууруулах;
- Ясны эдийн нөхөн төлжилтийг хурдасгах;
- Мөгөөрсөн эдийн элэгдэлтийг удаашруулах үүргийг гүйцэтгэдэг.
3. МСМ:
Метил Сульфонил Метан нь байгалийн хүхрийн агууламж бүхий үрэвслийн эсрэг үйлдэлтэй, ялангуяа үений гэмтлийн үед үр дүнтэй байдаг. Арьс, үс, хумс болон зөөлөн эдийн коллагены гол бүрэлдэхүүн бөгөөд остеоартрит өвчний үед үрэвсэл, өвдөлтийг намдаана. Үйлчилгээ:
- Мөгөөрсөн эдийн үйлдвэрлэлтийг дэмжих;
- Үрэвслийн эсрэг үйлчилгээ;
- Холбогч эдийг нөхөн төлжүүлэх, булчинг чангалах.
4. Гиалуроны хүчил:
Шархны эдгэрэлтийг түргэсгэх, эдийг нөхөн төлжүүлэх, үеийг тослох гэх мэт маш олон төрлийн физиологийн үйл ажиллагаанд оролцдог. Өвөрмөц зуурамтгай чанартай, чийгшүүлэх, үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Үйлчилгээ:
- Үе мөчний үйл ажиллагааг дэмжинэ;
- Ясны гэмтэл, үрэвслээс сэргийлнэ;
- Өөртөө шингэн барих, хадгалах чадвартай.
5. Витамин Д3:
Үйлчилгээ:
- Дархлаа дэмжинэ;
- Яс, үе мөчний бат бэх чанарыг сайжруулна.
Бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал:
- Глютенгүй, далайн бүтээгдэхүүн агуулаагүй тул глютен, далайн бүтээгдэхүүнээс харшилтай хүмүүс хэрэглэж болно.
- Нэмэлт сахар агуулаагүй, байгалийн жимсний амттай.
- Өдөрт 1 удаа ууснаар Глюкозаминыг хамгийн өндөр тунгаар авна.
- Бүтээгдэхүүний тагийг хэмжээст аяга болгон ашиглах боломжтой.
- Шингэн тул ходоодыг цочроохгүйгээс гадна гол үйлчлэгч бодис цусанд бүрэн шимэгдэх давуу талтай.
Хэрэглэх заавар:
Насанд хүрэгсэд өдөрт 1 удаа 2 хоолны халбагаар /30мл/ хоолноос хамаарахгүйгээр шууд ууж эсвэл ус, жүүсээр даруулж, хольж хэрэглэнэ.
1 литр савлагаа = 33 хоногийн хэрэглээ
Анхааруулга
Хөхүүл, жирэмсэн болон тогтмол эм уудаг хүмүүс эмчийн заалтаар хэрэглэнэ. Чихрийн шижинтэй хүмүүс цусан дахь глюкозын хэмжээг тогтмол хянаж хэрэглэнэ үү.
Энэхүү бүтээгдэхүүн нь эмчлэх, оношлох үйлдэл үзүүлэхгүй.
ҮЕ МӨЧНИЙ ШИНГЭН ДОКТОР.
Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал ЭНД дарна уу.
Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл дараах мэйл хаяг болон дугаараар холбогдоно уу.
oyun-erdene@mdn.mn
gegeentuya@mdn.mn