ОБЕГ: Хүүгийн цогцсыг алга болсон цэгээс нь явганаар шулуун явахад 9 км зайтай газраас олсон

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй алга болсон бага насны хүүхдийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байхыг эрлийн багийнхан өнөөдөр/2025.09.25/-ийн 15:30 цагийн үед оллоо.

Тодруулбал Эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Тариалан сумын “Давааны ар” багийн нутаг Баянбэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.

Тус газар нь сийрэг модтой, хүүхэд алга болсон цэгээс явганаар шулуун явахад 9 км, автомашинаар явахад 18 км-ийн зайтай газар аж.

Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас тухайн газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

More From Author

С.Баярбилэг: Мөрдөн шалгах ажиллагаагаар хүүгийн нас барсан шалтгаан, тухайн газарт өмнө нь эрэн хайсан уу зэргийг шалгана

“2025 оны 9 сарын 30-нд шинийн 8 тохиож байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн