Итали улсад газар доор оршдог хуурамч янжуур тамхины томоохон үйлдвэр илэрчээ

Итали улсын эрх баригчид тус улсын түүхэнд хамгийн том хууль бус үйлдвэрийг илрүүлснээ Бямба гарагт зарлажээ.

Хуурамч янжуур тамхи үйлдвэрлэдэг байсан энэ байгууламжаас 150 гаруй тонн тамхи хураан авсан байна.

1,600 хавтгай дөрвөлжин метр талбай эзэлдэг энэ үйлдвэр нь нийслэл Ром хотоос зүүн өмнө зүгт байрлах Кассино хотын ойролцоо газар доор байрлаж байжээ.

Энд өдөрт долоон сая гаруй буюу жилд 2.7 тэрбум хуурамч тамхи үйлдвэрлэдэг байсан гэж цагдаагийн байгууллага тооцоолсон байна.

Газар доор оршдог энэ үйлдвэрт маш нарийн гидравлик (шингэний даралтаар ажилладаг) механизмаар нэвтэрдэг байсан гэнэ. Цагдаа нар эхлээд бараг хоосон агуулахад нэгжлэг явуулаад юу ч олоогүй байна.

Гэтэл хананд тогтоосон нууцлаг гэрлийн унтраалгыг олсноор үйлдвэр илэрчээ.

Энэ унтраалгыг дарахад газар доорх үйлдвэрт хүргэх шингэний даралтаар ажилладаг хөнгөн цагаан бүхээг нээгдсэн байна.

Илэрсэн нууц замаар хамгийн дэвшилтэт технологитой, гурван шугам бүхий тамхины үйлдвэрт нэвтэрчээ.

зураг
 

Нууц үйлдвэр нь маш сайн агааржуулалтын системтэй, 18 ор бүхий дотуур байр, угаалгын өрөө, хоолны өрөөтэй, суурь машин засварлах хэсэгтэй байсан байна.

Үйлдвэрийн жилийн орлогыг 900 сая евро гэж тооцоолсноо Италийн сангийн яам мэдээлжээ.

“Одоогоор 600 сая орчим еврогийн төлөгдөөгүй татвар илрүүлээд байна” гэж хэлсэн цагдаагийн байгууллагын төлөөлөгч хэд хэдэн сэжигтнийг олж тогтоосны нэгийг баривчлаад байгааг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP

 

More From Author

Ач охиныхоо үүсгэсэн бэлэн хувцасны шинэ брэндийг АНУ-ын ерөнхийлөгч Трамп сурталчилжээ

ФОТО: Бүтэн өдөр, шөнө хуралдсан МАН-ын Бага хурлын гишүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн