УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ХҮН намаас баяр хүргэсэн бол АН-ынхан түүнийг хуулийн байгууллагад шалгуулах ёстой гэв

Монгол Ардын Намын Бага хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд хуралдан даргаа сонгосон. 

Тус намын даргаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сонгогдсон болохыг мэдэгдсэн ч түүнтэй өрсөлдсөн Г.Занданшатарыг дэмжигчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 

Эрх баригч намын даргын сонгуультай холбоотойгоор парламентад суудалтай улс төрийн намууд байр сууриа илэрхийлжээ. 

Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэснээ танилцуулав. Тус шаардлагад “Эрх баригч намын даргын сонгуулиас үүдсэн зөрчил нь намын дотоод асуудал бус төрийн хямралын хэмжээнд хүрч, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй болоод байна. Иймд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогдоод буй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээ хуулийн байгууллагаар шалгуулах ёстой. Уг асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Д.Амарбаясгалан УИХ-ын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй. 

зураг
 

Мөн МАН-ын дотоод зөрчил нь ирэх оны төсөв зэрэг чухал асуудлыг эзэнгүй болгож байгаа тул зөрчлийг шийдэгдэх хүртэл Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулж, өргөн барьсан төсвөө эгүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна” гэжээ. 

Харин ХҮН намын дарга Т.Доржхандын гарын үсэгтэй постерт “Монгол Ардын Намын дарга Д.Амарбаясгалан танаа МАН-ын даргын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэе. Монгол хүний төлөө үндэсний эрх ашгийг намын эрх ашгаас дээгүүр тавьж ажилладаг, дэвшилтэт үзэл санаатай улс төрийн хүчин байхыг ерөөж таны ажилд амжилт хүсье” гэсэн байна.

зураг
 

 

 

More From Author

Хууль зүйн салбарын төсвөөс хэмнэх гэж байгаа нь хүний эрхийг хангах, хамгаалахад сөргөөр нөлөөлөхийг гишүүд анхааруулав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэрх Ерөнхийлөгчийн албан бус уулзалтууд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн