Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын ажлыг гацаасан газрыг чөлөөлжээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн гурван байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Нүхэн гарцуудын ын бүтээн байгуулалтын явцын талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс өнөөдөр мэдээллээ.

Вокзалын баруун талд Хермес төв орчмын нүхэн гарцыг барих ажлын хүрээнд есөн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар дөрвөн ААН-тэй зөвшилцжээ.

Харин Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт дууссан байна. Уг нүхэн гарцыг барих бүтээн байгуулалтын ажил нэг компани хашаагаа татаж, газраа чөлөөлөөгүйгээс гацсан хэмээн мэдээлж байсан юм. Одоо нүхэн гарцыг хэзээ ашиглалтад оруулахыг харах л үлдлээ.

Тус гарцын трасс нь Энхтайвны өргөн чөлөөг Цахилгаан станцын зам буюу Эрчим хүчний гудамжтай холбох бөгөөд Ханын материал, Толгойт, Баянхошуу чиглэлээс ирэх авто замын хөдөлгөөнийг Улаанбаатар хотоос урагшаа босоо тэнхлэгээр нэвт гарах боломжийг бүрдүүлэх юм байна.

Тодруулбал иргэд заавал зүүн эргэж Гурвалжингийн гүүрээр, мөн баруун эргэж Таван шарын нүхэн гарцаар урагш нэвтрэх шаардлагагүй. Геологийн төв лабораторийн нүхэн гарцаар Яармаг, Нисэхийн замтай нийлэх аж.

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын ЭКСИМ банктай 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг байгуулж, Улаанбаатар хотод дөрвөн нүхэн гарц барихаас Таван шарын буюу нэг л нүхэн гарц ашиглалтад орсон билээ.

More From Author

ФОТО: Бүтэн өдөр, шөнө хуралдсан МАН-ын Бага хурлын гишүүд

“Өмнөх дарга нь дараагийн даргаа УДШ-д бүртгүүлдэг журмын дагуу Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг бүртгүүлнэ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн