Налгар намрын цагт модны навчис шарлаж, өнгө алаглан байна.
Мөн гудамж талбайд унасан шаргал навчсыг шатаах гэж яараад хэрэггүйг Экологийн Цагдаагийн Албанаас зөвлөв.
Тус албанаас зөвлөж буйгаар газарт хөглөрсөн модны навчсыг шүүрдэж хаялгүй, хамж шатаалгүй, түүж аваад муудаж доройтсон хөрстэй газарт дэвсэх эсвэл тарьсан модныхоо нүхэнд хийвэл сайн бордоо болдог байна.
Учир нь навч ялзрахдаа биомасс үүсгэж хөрсний үржил шимийг сайжруулан, хөрсийг элэгдэхээс хамгаалж чаддаг аж.


Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав