Мобиком групп “Smart Education 5” төслөө Дорнод аймгийн Хэрлэн сумаас эхлүүллээ

зураг
 

Мобиком групп тогтвортой хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд “Smart Education” төслийг тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. “Smart Education 5” төслийн албан ёсны нээлт өчигдөр (2025.10.01) Дорнод аймгийн Хэрлэн суманд болж, тус сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд тохижуулсан “Дижитал танхим”-ыг хүлээлгэн өглөө.

Мобиком групп нь 2021 оноос “Smart Education” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь технологийн шийдлийн тусламжтай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрд хүргэхэд оршдог.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Smart Education “ төсөлд нийслэлийн 6 дүүрэг, орон нутгийн 13 аймгийн нийт 19 сургуулийн 37,000 гаруй сурагч хамрагдаж, дижитал ангийн тусламжтайгаар дэлхийн боловсролыг дэргэдээсээ авах боломж бүрдсэн. Үр дүнд нь:

  • Хичээлийн ирц 8%-иар,
  • Олимпиадын оролцоо 4%-иар,
  • Хичээлийн дунд үзүүлэлт 6%-иар,
  • Олимпиадын амжилт 3%-иар тус тус өссөн байна.
зураг
 

Мөн өнгөрсөн жилийн төслийн онцлох ажлын нэг “Mentorship” хөтөлбөрийн үр дүнд төгсөх ангийн сурагчдын мэргэжил сонголт, карьер төлөвлөлт 28%-иар сайжирсан үр дүн гарсан.

Харин энэ жил “Smart Education 5” төслийн хүрээнд аймаг, нийслэлийн таван сургуульд смарт самбар, зөөврийн компьютертой (laptop), өндөр хурдны интернэт бүхий иж бүрэн “Дижитал” танхим тохижуулахаар төлөвлөжээ. Үүнд:

  • Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” сургууль
  • Дорнод аймгийн Хэрлэн сум, тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг 11-р сургууль
  • Өмнөговь аймайг Гурвантэс сум, ерөнхий боловсролын сургууль
  • Завхан аймаг, ерөнхий боловсролын лаборатори “Чандмань эрдэнэ” сургууль
  • Увс аймгийн Улаангом сум, ерөнхий боловсролын 3-р сургууль

Үр дүнд нь дахин 10,600 гаруй “Дижитал танхим”-д хичээллэх боломж бүрдэж байна. Дижитал танхим нь сурагч бүрд зориулсан зөөврийн компьютероор тоноглогдсон тул Eduten, Pearson, Medle зэрэг платформоор дамжуулан сургалтын үйл явцад цаг тухай бүрд оролцон хоцрогдолгүй суралцах боломжтой юм.

Мобиком групп тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд үргэлж нийгэмд тулгамдаж байгаа асуудалд шийдэл хайж, шийдвэрлэхийг зорьдог. Мобикомын 10’000 төгрөгийн дижитал картын орлогын тодорхой хувь нь  энэхүү “Smart Education” төслийн санхүүжилтэд зарцуулагддаг. Иймд хэрэглэгчид дижитал карт худалдан авч, боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.

 

More From Author

ЭЦА: Газарт унасан навчсыг түүж тарьсан модныхоо нүхэнд хийвэл сайн бордоо болдог

Д.Амарбаясгалан: Намайг хүн амины хэрэгт холбоогүйг цагдаагийн байгууллага баталлаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн