Налгар намрын дулаан өдрүүд өнөөдрөөр дуусаж цаг агаар эрс хүйтрэх төлөвтөө ороод байгааг цаг уурын байгууллагаас мэдээлээд буй.
Тодруулбал аравдугаар сарын 02-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд нутгийн хойд хэсгээр, 07-нд ихэнх нутгаар хур тунадас орж, 03-наас ихэнх нутгаар сэрүүсэж, салхитай байх төлөвтэй байгаа юм.
Түүнчлэн намрын хуурайшилтын үе 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх тул иргэд та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.
ФОТО: