Ширээний теннисийн Азийн АШТ-д Монголын 6 тамирчин өрсөлдөнө

Энэтхэг улсад ширээний теннисийн Насанд хүрэгчдийн Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) аравдугаар сарын 11-нээс 16-ны хооронд болно.

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг тамирчид оролцохоо мэдүүлжээ.

Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдэд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар өрсөлдөхөөр “Оч” төвд бэлтгэл сургуулалтаа хангаж байна.

Тус тэмцээнээс шалгарсан эхний 12 багт ирэх оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцох эрх олгох юм.

 

Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо

More From Author

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Чимээгүй хотын жолооч” УСК оролцоно

ФОТО: Налгар намрын өнгө

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн