Энэ сарын 15-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна

Аравдугаар сарын 6-15-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

2025 оны 10 дугаар сарын 06-15-ныг хүртэлх 10 хоногийн урьдчилсан төлөв: 

Хур тунадас:

  • Аравдугаар сарын 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • Аравдугаар сарын 06-нд 09-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • Аравдугаар сарын 06-нд 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр,
  • Аравдугаар сарын 06-нд 11,12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • Аравдугаар сарын 06-нд 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • Аравдугаар сарын 06-нд 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • Аравдугаар сарын 06-нд 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. 

Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +12…+17 градус, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

                       Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд хур тунадас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6….-11 градус хүйтэн, бусад хэсгээр -3….-8 градус, өдөртөө +6….+11 градус дулаан байна.

More From Author

Өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-т 16 ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

ЭЦА: Ойн “цэцэрлэгч” амьтдыг хамгаалах нь мод тарихтай адил чухал ач холбогдолтой

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн