Өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-т 16 ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.29-10.05/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 109 удаагийн дуудлага бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, 223 иргэнийг утаашилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 81 нь объектын гал түймэр, 16 нь ой, хээрийн гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байна.

Ойн тухай хуульд  зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг байна.  
  • Түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахаас татгалзах
  • Хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах
  • Түлсэн гал асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг зөвлөе.

More From Author

Жагсагчид Гүрж улсын ерөнхийлөгчийн ордонд дайран орохыг завдсаны улмаас мөргөлдөөн гарчээ

Энэ сарын 15-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн