“The MongolZ” баг ESL Pro League Season 22 тэмцээнээс хасагдлаа

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “ESL Pro League Season 22” тэмцээний хоёрдугаар шатны сүүлийн тоглолтууд Шведийн Стокхольм хотноо үргэлжилж байна.

Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тухайн тэмцээний хоёрдугаар шатанд 16 баг тойргийн журмаар тоглож байгаа бөгөөд найм нь Playoffs шатанд шалгарна.

Манай улсын “The MongolZ” багийн хувьд ОХУ-ын “HOTU” болон Украины “Inner Circle Esports” багт хожигдсон. Харин Германы “GamerLegion” болон Францын “Gentle Mates” багийг хожсоноор хоёрдугаар шатанд хоёр хожиж, хоёр хожигдсон юм. 

Улмаар шөвгийн наймд шалгарахын төлөө Украины “Natus Vincere” багтай “Во3” (гурав “map”-аар ялагчийг тодруулах) журмаар өнөөдөр тоглож, 0:2 онооны харьцаатай ялагдаж байна. Ингэснээр тэмцээнээ өндөрлүүлэв.

Харин Украины NaVi баг шөвгийн наймд шалгарсан бөгөөд тоглолт нь аравдугаар сарын 10-наас эхэлнэ. “ESL Pro League Season 22” тэмцээнд түрүүлсэн баг 250,000 ам.доллар, аман хүзүүдсэн баг 125,000 ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн баг 88,000 ам.долларын шагнал авна.

More From Author

ФОТО: Улаанбаатарын кино наадамд 15 орны уран бүтээл өрсөлдөнө

Хүүхдийн мөнгөн тэтгэмж 100,000 төгрөгийг аравдугаар сарын 20-нд олгоно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн