“Улаанбаатар” олон улсын кино наадам өнөөдөр нээлтээ хийлээ. 17 дахь жилдээ үргэлжилж буй тус наадамд энэ жил 15 улсын 42 уран бүтээл өрсөлдөж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Энэ жил манай улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож буй. Энэ талаар Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Хэдийгээр улс төрийн хувьд тогтворгүй байдаг ч Улаанбаатарын кино наадам маань 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.
Ийм цаг үед олон улсын наадмыг үргэлжлүүлэн гэдэг бол чамгүй их цаг хугацаа, санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Энэ бүх бэрхшээлийг хамтдаа давж гарахад тусалдаг бүх хамтрагч нартаа талархал илэрхийлье.
Энэ удаагийн кино наадмын онцлог гэвэл нийт 15 орны 42 уран бүтээл театрын дэлгэцнээ гарна. Эдгээр үзвэрүүд “Тэнгис”, “Prime Cineplex”, Encanto Cinema” зэрэг кино театраар дамжуулан үзэгчдэд хүргэж байна.
Монгол, Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг улсуудын 2024-2025 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат кино үзвэр, Монголын сор бүтээлчийн сонгодог бүтээлийг дахин танилцуулах “Үзэхийн хязгаар” хэсэг, “Хангарди” монгол киноны уралдаант хэсэг, “Залуу үзэгч” кино боловсрол олгох хөтөлбөр болон кино уран бүтээлчдийн форумыг Тэнгис кино театр болон Prime Cineplex Encato-д зохион байгуулна. Жендэрийн тэгш эрхийг хангах үүднээс залуу эмэгтэй найруулагчдын бүтээлийг сонирхуулахаар болсон юм.
Мөн өнөө жилээс анх удаа шилдэг баримтат киноны төрөлд Хангарди цом өгөхөөр болсон” гэв.