ФОТО: Маргаашийн чуулганы дараа эрхэм гишүүд биесээ эгцэлж харж чадах болов уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэрх фото сурвалжилгыг хүргэж байна.

Өнөөдөр гурван асуудал хэлэлцсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн. 

Харин маргааш намын дотоод зөрчлөө төрийн асуудал болгон томруулсан эрх баригч намынхан хэн “явж”, хэн “үлдэхээ” шийдэх нь. 

Засгийн газрыг огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулан өргөн барьсан тогтоолын төслийг маргааш /2025.10.10/ 08:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэнэ. Тийнхүү үлдэх, явахын нэг нь шийдэгдсэнээр төрийн ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. 

Харин тэр үед талцаж хуваагдаж, биесийнхээ булхайг дэлгэлцсэн эрхэм гишүүд нүүр нүүрээ харж чаддаг л байгаа даа. 

More From Author

Каритас Чех Репаблик байгууллага Монгол дахь 20 жилийн үр дүн, түүхэн баримтаа Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө

МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн