“Хагас коксон түлшний асалтын хугацаа уртассан учир угаартах эрсдэлийг бууруулах онолын магадлалтай” гэв

Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалж эхэлж байгаатай холбоотойгоор “Тавантолгой түлш” ХХКийн төлөөлөл дараах мэдээллийг хүргэлээ. 

Энэ талаар “Өмнө нь хэрэглэж байсан сайжруулсан шахмал түлшнээс даруй 2-3 цаг удаан асалттай.

Угаартах хамгийн эгзэгтэй цаг үе өглөө үүрээр болж байна. Айл өрхүүд орой 23:00-24:00 цагт түлшээ нэмээд унтчихдаг. Улмаар түлш 5-6 цаг шатахад үүрийн 05:00 цаг орчимд бөхөж, энэ үед угаарын хий ялгардаг. Энэ бол химийн урвал.

Ийм эрсдэлтэй үед бүх хүн унтаж байдаг.

Харин хагас коксон түлш 6-8 цаг ассанаараа ядаж өглөөний 06:00, 07:00 цаг хүртэл угаарын хий ялгарахгүй байх магадлал өндөр. Асалтын хугацаа уртассан учир угаартах эрсдэлийг бууруулах онолын магадлалтай гэж харж байгаа” гэв. 

More From Author

Хүүхдийн мөнгөн тэтгэмж 100,000 төгрөгийг аравдугаар сарын 20-нд олгоно

Каритас Чех Репаблик байгууллага Монгол дахь 20 жилийн үр дүн, түүхэн баримтаа Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн