Э.Одбаяр: МАН-ынхан манай намын лидерүүдийг хилсээр шоронд хийж, хил давтал нь дарамталж байж олон сонгуулийн ард гарсан. Та нар асуудлаа шүүх дээр эсвэл цагаан байрандаа очиж ярь

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр АН-ын гишүүн Э.Одбаяр байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Олон нийтээс хүлцэл өчиж байна. Төрийн эрх барих дээд байгууллагын танхимыг шүүх хурлын заал болгосонд. Хэн хамгийн их хулгай хийх вэ гэдэг уралдааныхаа ялагчийг цагаан байрандаа тодруулж чадахгүй Төрийн ордонд оруулж ирээд, манай намын хэдэн гишүүнийг иргэдийн төлөөлөл болгоод суулгаж байна.

Үүнийг тоох эрүүл ухаантай хүн МАН-д нэг ч үлдсэнгүй.

Г.Занданшатар Ерөнхий сайдыг анх томилогдоход би “Парламентат ёсыг үгүйсгэж байгаа тул таныг дэмжихгүй” гэж хэлж байсан. Энэ байр сууриндаа хэвээр байгаа.

Мөн Д.Амарбаясгалан даргыг энэ яригдаж байгаа асуудлаа нэг тийш нь болтол парламентат ёсны төлөө алхам хийгээсэй гэж бодож байна.

МАН-ын олон дарга энэ танхимд сууж байгаа учраас нэг зүйл хэлье. Та нар манай намын үе үеийн лидер, туг болсон ах нарыг буудаж, доромжилж, хилсээр шоронд хийж, хил давтал нь дарамталж байж олон сонгуулийн ард гарсан. Одоо та нар уучлал гуйгаарай. Ямар ч үед манай намынхан хийе, бүтээе гэж явдаг. Та нар шиг өдөр шөнөгүй хулгай ярьдаггүй шүү. Ямар ч муу зүйлд сайн тал байдаг гэдэг шиг олон их наядын хулгайг чинь ард түмэн харах боломжтой болж байна.

Дарга нар аа, асуудлаа шүүх дээр эсвэл цагаан байрандаа очиж яримаар байна. Төрийн ордон та нарын өмч биш шүү. Зөвхөн танай намынхан дураараа дургидаг газар биш” гэв. 

 

More From Author

Д.Амарбаясгалан: Германд бүртгэлтэй хуурамч сайтад 50 мянган ам.доллар төлж намайг гүтгэсэн. Админерал, Бортээг гэнэ үү, би мэдэхгүй

Охидын боловсрол, эрх тэгш байдал, манлайллыг дэмжих аяны хүрээнд болж буй чуулганд 1,000 охин оролцож байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн