Цагдаагийн байгууллагын зөвлөгөө, мэдээллийн нэгдсэн лавлах 7505-8000 дугаар ашиглалтад оржээ

Цагдаагийн байгууллагаас иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөгөө, мэдээллийн нэгдсэн лавлах 7505-8000 дугаарыг ашиглалтад оруулжээ.

Нэгдсэн лавлах дугаар ашиглалтад орсноор:

  • Цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой санал хүсэлт өгөх;
  • Жолооны үнэмлэх олгох, эрх сэргээх;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт авах:
  • Галт зэвсэг эзэмших, ашиглах гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалт;
  • “Сүүж-Уул” сэргээн засах амралт, сувилалтай холбоотой болон бусад шаардлагатай мэдээллийг автомат хариулагчаас авах боломжтой.

Хэрэв таны хүссэн мэдээлэл автомат хариулагчийн системд байхгүй бол мэдээллийн ажилтантай холбогдох цэсийг ашиглан хариуцсан алба хаагчаас хүссэн мэдээллээ аваарай гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

зураг
 

More From Author

Г.Занданшатар: Хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэхийн тулд Хууль зүйн сайдыг УИХ-д танилцуулахаар хүргүүлсэн. Гэвч одоо болтол танилцаагүй байна

Ажлын цаг дууссан гэдэг үндэслэлээр Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх хуралдааныг ирэх Даваа гараг хүртэл хойшлуулав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн