Г.Занданшатар: Хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэхийн тулд Хууль зүйн сайдыг УИХ-д танилцуулахаар хүргүүлсэн. Гэвч одоо болтол танилцаагүй байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Уул уурхай болоод хуулийн салбарыг улс төрд хайр найргүй ашигладаг юм байна. Хуулийн салбарыг улс төрийн асуудалд үлдэх зүйлгүйгээр шороотой хутгаар дууслаа. Г.Занданшатар дарга та олон жил улс төрд байсан хүн хэр нь хуулийн сайдыг солихоор хэрэг шийдэгддэг гэж яагаад боддог юм бэ. Хоёрдугаарт, та сэтгүүлчдэд яагаад нээлттэй ярилцлага өгөхгүй байгаа юм бэ.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваадаг. Засгийн газар бол баталсан хуулийг биелүүлэх эрхтэй субъект. Хууль биелүүлэх үүргийн Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэгжүүлдэг.

Монголын хамгийн том сүүдэр бол хулгай, дээрэм. Үүнтэй тэмцэхийг нийгэм шаардаж байна.

Тиймээс энэ ажлыг улам эрчимжүүлж, хяналттай хууль хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг учраас бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг УИХ-д танилцуулахаар хүргүүлсэн. Гэвч одоо болтол танилцаагүй байна. Энэ бол Ерөнхий сайдыг хууль биелүүлэхэд саад учруулж байгаа хэрэг.

Сайд солигдсоноор хэрэг шийдэгдэхгүй. Хууль, шүүхийн байгууллага хараат бусаар ажиллах ёстой.

Хэвлэлийн эрх чөлөө ч өнөөдрийн бидний хамгийн эмзэг асуудал болсон байна. Нүүрсний, хулгайн аливаа мөнгөнөөс ангид бие даасан, эрх чөлөөт хэвлэл бол ардчиллын нэг багана. Иймээс бид мэдээллээ нээлттэйгээр хэвлэлд өгч, хамтарч ажиллахыг эрмэлзэж байгаа.  

More From Author

МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав

Цагдаагийн байгууллагын зөвлөгөө, мэдээллийн нэгдсэн лавлах 7505-8000 дугаар ашиглалтад оржээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн