Баянгол дүүрэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс Нуур” дэвжээний бөх улсын аварга П.Бүрэнтөгс долоо даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх улсын заан Д.Анар, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.


Гэрэл зургийн эх сурвалж: МҮБХ