Б.Энхбаяр: “Эрдэнэс-Оюутолгой” нь ЗГ-ын “шийдвэр”-ийн дагуу гэх нэрийдлээр $1.9 саяар “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь тогтоогдов

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдохоор болоод буй Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр өөрийн цахим хуудсандаа “Mongol Khan” жүжигтэй холбоотой зарим баримтыг нийтэлжээ. 

Тэрбээр “Би “ажлаа авсаныхаа дараа улс төрийн мэдэгдэл хийнэ” гэдгээ өмнө нь хэлсэн. Улс төрийн нөхцөл байдал “халж” үнэн худал нь мэдэгдэхгүй олон асуудал, мэдээлэл ойрын өдрүүдэд хөвөрсөн тул мэдэгдэлдээ хөндөхөөр бэлтгэж байсан зарим асуудлыг нотлох баримттайгаар дэлгэж байна.

Д.Амарбаясгалантай холбоотой гэх Админерал компанитай холбоотой мэдээлэл гадаадын нэр бүхий сайтад 2023 оны 09 сард(Нүүрсний сонсгол болохоос 3 сарын өмнө) мэдээлэгдсэн байдаг.

Монгол улсын дотоод улс төрийн мэдээллүүд сүүлийн 2-3 жилд гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад их гардаг, гадаад сурталчилгааны давтамж өндөр болсныг Та бүхэн мэднэ. Үүний зардал мөнгө харин хаанаас санхүүждэг байсныг хэн ч мэддэггүй. Тэгвэл Монголын ард түмний өмч болсон төрийн өмчийн компаниас НУУЦ гэрээ хийгдэж энэ бүх ПР, сурталчилгаа хийгддэг байсан нь дараах баримтаар нотлогдоно.

Нэг. Эрдэнэс-Оюу толгой компани нь Л.Оюун-Эрдэний Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам.доллароор(7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компаний бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов.

Хоёр. Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын 2025.09.24-ний өдрийн хуралдаанаас дээрх гэрээ, тайлангуудыг нууцаас гаргах чиглэлийг “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн удирдлагад өгсөн бөгөөд Тагнуулын ерөнхий газраас хууль зөрчиж, нууцад авсан байна гэсэн дүгнэлт гарсан.

Жич: Доорх НУУЦ-ын тамгатай баримтууд нь Засгийн газрын шийдвэрээр нууцаас гарсан тул Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зөрчил одоо байхгүй болно” хэмээгээд дараах зургуудыг хавсаргасан байна.

 

More From Author

“Үүргээ биелүүлэхгүй бол Туул голыг ихээр бохирдуулагч ААН-үүдийг 2027 оноос цэвэр усаар хангахгүй, бохир усыг хариуцахгүй”

Баянгол дүүрэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн