УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барьжээ

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Д.Үүрийнтуяа, М.Бадамсүрэн нарын гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өнөөдөр өргөн барьжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Мэндсайхан “Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай санал гаргасан тогтоолын төслөө албан ёсоор танилцуулж байна. Өнгөрсөн Баасан гарагт хэвлэлийн хурал зохиогоод УИХ-ын тамгын газарт хүлээлгэн өгсөн.

Гэвч УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж салаа утгатай мэдэгдэл хийсэн учраас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид тогтоолын төслийг танилцуулж байна. Уг албан бичигт МАН-ын 34, АН-ын 31, бусад нам эвслээс 2 буюу нийт 67 гишүүн гарын үсэг зурсан” гэв.

Хариуд нь УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Хууль тогтоомжийн тухай хуульд заасан тодорхой журмын дагуу энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. УИХ-ын даргад тухайн асуудлыг танилцуулж, байнгын хороогоор шийдвэрлүүлнэ” хэмээн ярив.

More From Author

Тогтвортой, ногоон амьдралын хэв маягийг таниулсан “Green Day” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

Маргааш баруун аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн