10-р сарын 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал 15-16-нд шилжих шөнө Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн нутгаар, 16-ны өдөр Өвөрхангай, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дундговь аймгийн нутгаар их хэмжээний цас орох юм байна.
Мөн Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурах юм байна.
Цас орсны улмаас зам даваанд халтиргаа гулгаа, үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхаарууллаа.