Г.Билгүүн: Энэ жилийн өвөлд зориулж 9,518 тонн давс, 9,590 тонн бодис нөөцөлж байгаа

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөцийн талаар УБЗАА-наас өнөөдөр мэдээллээ.

Тус албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэлийн хэмжээнд энэ онд давс, бодис цацагч 24, зам цэвэрлэгээний 111 тусгай зориулалтын машин, техникээр парк шинэчлэлт хийсэн.

Өнгөрсөн оны хувьд 3,075 тонн давс, 1,000 орчим тонн бодисоор өвлийг давж байсан бол энэ онд дунджаар 9,518 тонн давс, 9,590 тонн бодисыг нөөцлөхөөр төлөвлөж буй.

Өнөөдрийн байдлаар давсны нөөц бүрэн хангагдсан, бодисын нөөц 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.

Цаашид 1,000 тонн давс, бодисыг нийлүүлэх худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд 48 ТҮК-ийн 3,000 гаруй зам талбайн ажилтан, 1,000 орчим техник хэрэгсэлтэйгээр 15 сая ам метр талбайн цас, мөсийг цэвэрлэдэг байна.

More From Author

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Маргааш Улаанбаатарт ялимгүй цас орно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн